Бүхнийг өхөөрдөн дуудах ах маань Бурхны оронд заларчээ...
/Сэтгэлийн Зул/
Түүнийг М.Мөнхжаргал гэдэг.Мөөеө гэж танилууд нь дуудаг. Бүхий л амьдралаа Бокс хэмээх спорттой холбосон энэ эрхэмтэй ажил төрлийн шугмаар анх танилцаж билээ.Харин нэг өдөр гэрээсээ гартал мань эр манай хажуугийн орцонд нүүгээд ирж.Ах нь танай байрний хүргэн болсон ш дээ гээд сөөнгөдүүхэн хоолойгоор мар мар инээсээр
алив дүү тамхилаач? гэхэд тамхиа шавхсан би: Надад бас алга.Яах вэ? гэж асуулаа.
Өө нусаа гоожуулчаад (Түүний хэлдэг хамгийн дуртай үг .Тэрээр хэнийг ч ингэж дууддаг)
тамхитай байхад яадаг юм.Нааш ир гээд намайг дагуулан тэдний орцны дэлгүүр лүү орлоо.Дэлгүүрийн худалдагч оюутан охиний даалгавар болох дээд тоог төвөггүй бодож өгөөд тамхитай золгож байсан түүх саяхан мэт...
11 дүгээр сарын эхээр Монголын боксчид дэлхийн аваргад амжилттай оролцож 10 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн гавьяатай хүмүүсийн нэг нь М.Мөнхжаргал. Чикаго хотноо болсон уг тэмцээнийг очиж үзэхэд буудлын мөнгө хэмнэн Мөөэө ах гэсээр өрөөнд анх явж ороод тэндээ 10-аад хоногийг хамтдаа өнгөрүүлж билээ.Шигшээ багийн дасгалжуулагч Мөөэө алиа марзан ч ажил дээрээ тэр зангаа огт гаргахгуй.Бас эгэл даруу. Тэмцээнд оролцоод Монголд очиход хэвлэл мэдэллийнхэн гол дасгалжуулагч түүүнээс биш Монголдоо байсан хүмүүсээс ярилцлага авсан байх жишээтэй. Тэр даруудаа л өгөөгүй байх...
Өчигдөр (11/12) түүнийг бурханы оронд заларсан гунигт мэдээг сонсоод ихэд харууслаа.
Амгалан энхийн оронд тайван нойрс доо, ах бас анд минь! Ум ма ни бад ми хум!
Нусаа гоожуулдаг дүү тань
Tuesday, November 13, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
im sorry about that, be strong
tatah
yeah be strong i know you will
You know... bi gereesee garahdaa duugee unselgui garsandaa udur bolgon haramsdag. Odoo bi hicheen huseed niseed ochlooch unsuuleh geed huleeh duu mini bhgui... Bi duugee
Harwardad surgana gej dandaa heldeg bsi. Ueinhen dundaa denduu setgelen hair hurem amitan bsandaa
Dagaad uhmeer l sanagddag...
Gehdee yu geech bi oir dotnihon maani tengert bgaad itgedeg. Namaig uilhig haraad argaddag gedegt itgedeg. Manai saihan amidraasai gej husej bgaad itgedeg. Yamar ch gai zovlon taarsan bai hul deeree boshod daldaas tusladag gedegt itgedeg.
Haramsalaa busdaas nuugaad huni zeregtei uudtei amidrah l chuhal yum shigee...
olon yum nurshchlaa sorry
Setgeleer bitgi unaarai l geh gesi.
Juli
Post a Comment